
Яагаад блог бичих болов?
Миний бие тогтвортой хөгжил, тойрог ба ногоон эдийн засаг сэдвийг сонирхон судлах болж, Их Британы MBA –д инноваци ба тойрог эдийн засаг чиглэлээр суралцаж байна. Эндээс олж авч буй мэдлэг, мэдээллээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Ямар сэдвүүдийг хамрах вэ?
Дэлхий даяар хогоо ангилан ялгахаас илүү түвшинд бодож, хэрхэн хаягдалгүй бизнес эрхлэх, амьдрах вэ гэдгийг төлөвлөж, хэрэгжүүлээд эхэлсэн. Бид ч бас бусдаас хоцролгүй, бүр түүчээлэн явах боломжтой.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тренд болж буй тогтвортой хөгжил, тойрог эдийн засаг, ногоон бизнес гэж юу вэ, дэлхийн бусад улс оронд төдийгүй Монгол улсад хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй жишээ, кэйс, загварын талаар мэдээлэл хуваалцах, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд, дэмжлэгүүд…гэх мэт ямар сэдвээр мэдээлэл авахыг хүсч байна? саналаа үлдээгээрэй.
Хэнд зориулан бичих вэ?
Хойч үедээ эрүүл, ногоон дэлхийг өвлүүлэх, үүний төлөө эерэг өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид маань дэлхийн чиг хандлага болж буй тогтвортой, ногоон бизнес эрхлэх чиглэлээр зөв, хангалттай мэдлэг, мэдээлэл аваасай, хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.
Миний анхны блогт цаг зав гарган зочилсонд баярлалаа!